Cowboy Bebop

Anar Batsaikhan
4 min readNov 27, 2021

--

Memory is all we have…

Аниме тогтмол үзэж эхэлдэг болсноос хойш тухайн анимегээ арай эрт үзэж эхэлж тэрхүү experience-ээ өмнө нь эртхэн мэдэрсэн бол гол дүрүүдтэйгээ өөрийгөө илүү адилтгаж үзэх байсан байх гэж боддог болсон юм.

Угаасаа дөнгөж сонирхож эхлэхдээ ч shounen талын том адал явдалтайнуудыг нь эхэлж сонирхдог, гол дүр нь ч ихэнхидээ өсвөр насны өөдрөг, дулаахан араншинтай нь байж таардаг болохоор тэгж санагддаг байж мэдэх. Тэгээд нэлээн хэдийг үздэг болж байгаад тэрхүү бодлын маань эсрэг гэж болохуйц аниметэй таарсан нь Cowboy Bebop байсан юм. Үүнийг үзснээсээ хойш “Эртхэн үзэх минь яавдаа” гэхээсээ илүү “Ядаж 20 гараад үзсэн нь дээр болж” гэсэн сэтгэгдэл нь илүүрхсэн хэрэг.

Mainstream анименүүд шигээ гэгээлэг хэсгүүдтэй хэдий ч тэдгээр нь заавал тухайн орчин, амьдрах хэв маягтай нь давхардаж гарч ирдэг. Нэмээд action хэсэг, хошин шогийн мэдрэмжинд нь татагдсандаа үзэх хүн ховор болов уу.

Анги болгон нь нэг jazz session гэж явдаг бөгөөд хуучны дуунууд болон гариг эрхсийн нэртэй юм. Asteroid Blues, Waltz for Venus, Bohemian Rhapsody, My Funny Valentine…etc. Pop culture references of Breakfast Club, Isaac Asimov, Dollars Trilogy, Star Trek, Charlie Parker, Stanley Kubrick…etc.

Ерөнхийдөө space western, neo-noir, sci-fi, cyberpunk гэх мэт элементүүд агуулсан бөгөөд үйл явдал нь одоогоос яг 50 жилийн дараа өрнөнө. Сансрын том дайн тулаан, аймшигт мангас гэх плот элементүүд гарна гэж найдах хэрэггүй юм. Тайван жазз хөгжим, гудамжны grungy дүр төрх, гэмт хэрэг, урвалт, уй гашуугаар дүүрэн ертөнцөд Bebop сансрын хөлөг дотор хоорондоо toxic хэрнээ laid back, энэрэнгүй харилцаатай дүрүүд bounty hunter-н ажил хийж байгаа дээр premise нь төвлөрнө. Анх бараг эдгээр агуулгаас нь сонирхож үзэж байсан. Дотор нь даанч илүү гүн илэрхийллүүд хүлээж байсан юм.

The Mandalorian, Firefly, Neon Genesis Evangelion-н сериалуудад дуртай бол setting болоод хурц биш энгийн илэрхийллүүд нь таалагдана гэж найдаж байна. Bruce Lee, James Bond, Jackie Chan, Chow Yun Fat, Clint Eastwood-н кинонуудад дуртай бол цаг хугацаанд элэгдсэн дүрүүд нь таалагдах байх.

Үндсэндээ энэ анимегийн гол theme үүд нь харанхуй огторгуй дахь хоосрол, existential crisis, үл тоомжирлохыг хичнээн хүсэвч хүрээлэн буй орчин, эд материалд чинь шингэсэн ганцаардал, цаг мөчөө эсвэл орон зайгаа олохгүй байгаа мэт дутуу мэдрэмжүүд, хичнээн зугтахыг хичээвч чангаацалдаж салдгүй дурсамжууд, балансгүй буруу цаг хугацаанд баригдсан романс зэрэг багтах юм.

Эдгээр илэрхийллүүд нь дан ганц ухаалаг харилцан яриа, монологоор болон мундаг эффектүүдээр шийдэгдэх зүйлс даанч биш бөгөөд яг энд мэдрэгдэж буй уур амьсгалыг багтааж эвтэйхэн бүрэн хэмжээний уран сайхны кино эсвэл live action сериал болгоно гэдэг миний хувьд лав боломжгүй. Зохиолоо дагах нь нэг хэрэг, илэрхийллийг нь шингээнэ гэдэг давхар өөр ажил болно гэж ихэнхи хүмүүс тооцоолохыг хүсдэггүй биз. Яг иймэрхүү үүднээс миний хувьд аливаа нэг adaptation болон хувь хүний biography-г үндсэн материалаа болгож дэлгэцэнд гаргах бол тухайн хүн, дүрүүдийн текстийг яг тэр чигээр нь цээжилж хуулах гэхээсээ илүү тухайн хүний өөрт чинь үлдээсэн сэтгэл хөдлөлийг нандигнаж авч үлдэх нь чухал санагддаг.

Ихэнхидээ би өөрөө ч одоо дэргэдээ байхгүй хүнийг тэгж санаж дурсдаг болохоор тэр байж мэднэ.

Үүний уршгаар ч Cowboy Bebop нь надад нас биенд хүрсэн хүний хувийн амьдралын гял цал зүйлс биш харин дурсахад нандин мэдрэгддэг, зүрхэнд илүү түргэн очдог зүйлс дээр төвлөрсөн нь таалагддаг юм.

In terms of its scale, impact and the deep emotional aspects, to me this series is up there with the likes of Batman the Animated Series/1992–1995/.

Due to our pride, we keep people at distance, using our attitude as a nuclear weapon. It’s almost like we’re quicker to believe in our misfortune full of radiation, than our happy moments and clear air. One day, our exploration might help us reach beyond the universe, but the fear of convincing ourselves that our quest for love might be an eternal journey, will stay with us. And when we’re older, we’re left with the fragments of our romantic thoughts, questioning our past selves with what might’ve been. Sounds like a blues for real folks.

But even when we’re past shells of ourselves, deep down, we’re still waiting for that light, that little spark that’ll ignite our future, that warm feeling in the rain, that simple singularity that could end or begin our journey, with the sound of a….

Until then…see you space cowboy.

--

--